Tuesday, December 8, 2009

Ухаантайгаар урт насалъя гэвэл єєх тосны хэрэглээг огцом хорьж болохгvй

Мартаж санах нь байнгын хатуу хоол сойлтын нєлєєнд байна. Хоол сойход мэдрэлийн эсvvд хамгийн ихээр гэмтэж, устдаг. Хурдан турах vйл явц 7- 10 хоногоос илvv хугацаанд vргэлжилж чадахгvй. Учир нь хоолоо гэнэт сойход бие организм єєрийгєє хамгаалах vе шатанд шилждэг. Хоол нэгэнт єгєхгvй байгаа учир хоолоо шатааж, энерги болгон хувиргах биш, єєх болгон нєєцлєєд сурчихдаг.

Хэрвээ єдєрт авах илчлэгийнхээ хэмжээг 1500 ккал хvртэл багасгахад мэдээж турж байгаа мэт сайхан сэтгэгдэл тєрєх нь гарцаагvй. Харин бие организмын бодисын солилцоо дээд цэгтээ хvртэл удааширч, гаднаас авч байгаа хоол тэжээлээ зєвхєн єєх болгон хувиргах vvргийг л гvйцэтгэдэг болчихдог. Єєхєє шатаахгvй нєєцлєєд байгаа юм чинь хэсэг хугацааны дараа жин хасах vйл явц зогсоно. Турах гэж хичнээн хичээгээд ямар ч vр дvн гарахгvй болно.

No comments:

Post a Comment