Tuesday, December 8, 2009

сэтгэл зүрхээрээ мэдрэгддэг юм байна...

Үүнийг уншиж буй бүx xүмүүст энэ өдрийн мэндийг xүргэе. Би одоо 18 настай нэгдүгээр курсийн оюутан. Арван жилд байхдаа хэдэн охидуудтай салшгүй найзууд байсан, тэд нар манай ангийн охидууд байсан. 5,6 жил найзлахдаа жинхэн найзуудаа гэж би тэд нарыг боддог байсан, гэвч тийм биш байсан... Яагаад гэвэл би саяхан 2009 оны xавар жинхэн найзтайгаа учирсан...

Бид 2 маш санаандгүй HI 5 гэдэг сайтаа- танилцаад анх уулзаж байсан. Тэр надад найз гэж ямар хүн байдгийг мэдрүүлсэн. Би үнэхээр бурханд баярладаг. Хүмүүс олон жил нийлсэн найзууд уу та 2? гэж дандаа асуудаг. Бид 2 сэтгэл зүрхээрээ бол үхсэн ч сайн найзууд байна гэж ярьцгаадаг. Охидууд байнга л хов жив ярьж нэгнээ араар нь муулдаг.. Бид 2 бол тийм биш... Үнэнийг хэлхэд би багадаа нийлж байсан найзуудаа муулдаг л байсан. Харин би түүнийг хэзээ ч хэнд ч муулж байгаагүй. Харин ч би магтдаг. Яагаад гэвэл түүнд минь муулаад байх зүйл байдаггүй... Жинхэн найз!!! Би нэг л юм хэлэх гэсийн.
Найз гэж олон жил найзалснаара биш сэтгэл зүрхээрээ мэдрэгддийм байна гэдгийг л хэлэх гэсийн... Миний насны 16,17,18-тай охидууд одоо зүгээр л хэтэрхий өнгө хайсан, маягласан, алцганасан тийм болчижээ.. Ухаанаасаа илүү муу зүйл нь даваад байх шиг... Би ч их багадаа муу охин байсан. Оодо бол өөр... Хүн өөрчлөгддөг гэдгийг би өөрөөрөө ойр дотнийнхондоо харуулсан. Охидууд ялангуяа найз гэдгийг буруугаар боддог... Зүгээр л хамт байж инээлдэж, бойстой уулзхийг л найз гэж боддог болсон байна лээ. Тэр тийм бишээ !!! Чамайг мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай хэзээд хажууд чинь байж чадах, түүнтэй уулзхаар л яагаад ч юм баярлдаг, өөр охидуудаас харамладаг, харддаг, түүний инээхийг хараад сэтгэл чинь дулаацдаг, хамт байхад яагаад ч юм дулаан байдаг, гэртээ хариад салхаараа л санаад байдаг, чиний бүх зүйлийг мэддэг гол нь хэнээс ч хамгаалж чадах, хэзээд хажууд чинь байж чадах тэр л хүнийг найз гэдийн шүү !!! Яаж ч танилцаж болно найзууд... Гол нь сэтгэл зүрх гэдэг хамгийн агуу...
Та нар энийг уншаад нэг бодоод үзээрэй, хэн нь хэн бэ гэдгийг эргээд нэг хараарай... Xэрвээ чи энийг уншиж байгаа бол ЧИ МИНИЙ СЭТГЭЛ ЗҮРXНИЙ НЭГ XЭСЭГ ШҮҮ!!! ДЭНДҮҮ ИX XАЙАРТАЙГАА, ГЭР БҮЛ ШИГЭЭ БИ XАЙРАЛДАГ ЧАМАЙГ !!!

No comments:

Post a Comment