Tuesday, December 1, 2009

Ядуурал

Нэг удаа 30 тонн шороо шанагаддаг Багануурын уурхайн аварга том экскаваторын нэг єдрийн ажил зогсоход нийслэл хєлдєх аюултай. Иймд зогсолтгvй ажиллах тушаал экскаватор болон уурхайн ажилчдад ногдож байгаа юм. Гэвч Багануурын уурхайн тоног тєхєєрємж хэдэнтээ засварт орж чадал нь мууджээ. Мєн тус уурхайгаас нvvрс авдаг Дарханы Дулааны цахилгаан станц, Нийслэлийн "ТЭЦ-IV", Багануурын станц гэсэн гурван газар нийт 13 тэрбум 465 сая тєгрєгєє тєлєєгvйгээс уурхайн санхvvгийн чадавхи нь доройтжээ. Єєрєєр хэлбэл, тоног тєхєєрємжєє шинэчилж, станцуудаас нvvрсний тєлбєрєє авч барагдуулахгvй бол уурхайн ажил доголдох аюултайг "Багануур" хувьцаат компанийн дарга Д.Дамбапэлжээ тєрийн удирдлагуудад хэлэв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг єнгєрсєн амралтын єдєр Багануур дvvрэгт ажиллаж, тус компанийн ажилтай танилцах vеэр энэ тухай мэдээлсэн юм. Спикертэй хамт Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишvvн А.Тлейхан, Ц.Шинэбаяр,Х.Бадамсvрэн, Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт нар ажиллав. Компанийн 75 хувь нь тєрийн мэдэлд байдаг учир тєр ємчиндєє анхаарахгvй бол амь нь тасарч, цаашлаад их хотын гэрэл, дулаан саатаж болзошгvйг дуулгав. Багануурын уурхай 599.8 сая га тонн нvvрсний нєєцтэй. Одоогоор 70 гаруй саяыг нь олборложээ. Эхлээд хєрсийг нь хуулж, шороог нь ухаж, дороос нь нvvрс гаргаж авдаг. Ийм ажлын горимоор газрыг 106 метр гvн ухсан байна. Уурхайгаас єдєрт 10 мянган тонн нvvрс ачуулдаг бєгєєд энэ нь "ТЭЦ-IV" станцын нэг єдрийн хэрэгцээ гэсэн vг.

No comments:

Post a Comment