Tuesday, December 8, 2009

Хэрвээ найз охины чинь

Хэрвээ найз охины чинь хувцасны шүүгээнд хэтэрхий эрэгтэйлэг хувцас их байдаг бол энэ бас нэг дутагдал. Хэдийгээр спорт загварын эрэгтэй хувцасладаг охид дэгжин харагддаг ч гэлээ бид тэднийг өөрсөд шигээ биш харин энхрий бяцхан охин гэдгээр нь хүлээж авахыг хүсдэг. Мөн багадаа ямар ч хүүхэлдэйгээр тоглож үзээгүй харин хөвгүүдтэй нийлж индиан – дайчид болон тоглож өссөн охид их эршүүд байдаг.
Хэдий ийм охидтой харьцахад хялбар бас амархан ойлголцдог ч гэлээ үнэндээ бид хааяа түүнийг эмэгтэй хүн гэдгийг нь мартчихсан байдаг нь нууц биш. Иймээс бидний хувьд эмэгтэй хүн яг л алдарт дуучин Кайли Миноуг шиг төсөөлөгддөг. Бяцхан жижигхэн бас өхөөрдөм дүр төрхтэй энхрийхэн бас богино банзал өмсөж өсгийтэй гутлаар гоёдог нэгэн л бидний хувьд хамгийн ялдам охин байдаг.

No comments:

Post a Comment