Tuesday, December 8, 2009

Хөвгүүд ямар охидыг сонирхдог вэ?


Эр хүн бүр эмэгтэй хүн ялангуяа найз охиноо хамгийн сайн тогооч байхыг хүсдэг. Yргэлж найз охиноо дээд зэрэглэлийн рестораны тогооч мэт төсөөлдөггүй ч өөрт минь зориулж амтат бялуу, кекс бас сайхан хуурга хийж өгдөг байхыг хүсдэг. Гэтэл зарим охид гал тогооны ажлаас хол хөндий байдаг. Ийм охид ээжийнхээ бэлдсэн хоолыг идэж , гадуур хооллохыг эрхэмлэдэг эсвэл бэлэн хоолны үнэнч нөхөр байх нь ч бий.
Үнэндээ бид найз охиноо ирээдүйн гэрийн эзэгтэй гэсэн байр сууриас хүлээж авдаггүй ч тэд баярын өдрөөр эсвэл зүгээр л найз хөвгүүндээ сюрприз болгон амттан бэлтгэж чаддаг байх нь бидэнд үнэтэй бэлэг барьснаас ч илүү сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Цаг зав бас сэтгэл гарган бэлтгэсэн хоол, амттан бүр аяга кофе ч байсан бидэнд түүний хувьд өөрийгөө чухал хүн юм гэдгийг мэдрүүлдэг юм.

No comments:

Post a Comment