Tuesday, December 8, 2009

Авилгал, түүнийг бууруулах боломжтой юу?

Өнөө үед жирийн иргэдээс эхлээд эдийн засагчид, олон улсын байгууллагууд хүртэл авилгал нь эдийн засгийн өсөлт хөгжлийн хамгийн гол дайсан гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрсөөр байна.
Олон улсын байгууллагууд болон судлаачид хөгжиж буй орнууд дахь авилгалыг бууруулалгүйгээр, ядуурал болон тэгш бус байдлыг бууруулах гэх мэт хөгжлийн бусад хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэх тухай ярих боломжгүй гэсэн байр сууринд тулаад байна.
Тухайлбал, Дэлхийн Банкнаас авилгалыг эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болон ядуурлыг бууруулахад саад тушаа болж байгаа гол хүчин зүйлсийн нэг гэдгийг нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1996 оноос өөрийн гишүүн орнууддаа авилгалын эсрэг 600 гаруй хөтөлбөрүүд болон засаглалын санаачлагуудыг дэмжин ажилласан байна

No comments:

Post a Comment