Tuesday, December 8, 2009

Франц бүсгүйчүүдийн нууц

Амттанд хамгийн их дуртай франц бүсгүйчүүдэд яагаад илүүдэл жингийн асуудал байдаггүй юм бол? Энэхүү нууцыг Мирей Гальяно "Францчууд яагаад таргалдаггүй вэ" гэсэн номондоо дэлгэсэн нь худалдаанд гарсны дараах хэдхэн долоо хоногт түүний номыг хамгийн их борлуулалттай ном болгож орхисон юм.

Зохиогчийн өөрийнх нь нотолсноор хосгүй гуалиг биетэй, гунхалзсан парис бүсгүйчүүд ямар нэг хориг сааданд дургүй, фитнес клубт хөлсөө дуслуулж, хоолоо сойн биеэ зовоодоггүй, харин бүр элдэв амттанд дурлан, амьдралын баяр баясгаланд умбадаг гэх.

No comments:

Post a Comment