Tuesday, December 8, 2009

Гуя өгзгөөрөө таргалсаар л байна уу?


Боломж байгаад долоо хоногт тогтмол саунд суугаад байвал гуя, өгзөг, бэлхүүсний илүүдэл өөхнөөсөө амархан хагацах нэг арга болно.
Гэвч та амьсгалын замын юм уу зүрхний гажиг өвчтэй ахул саун тохирох эсэхийг эхлээд мэргэжлийн эмчтэй зөвлөөрэй. Ууранд завсарлагагүйгээр 5 минутаас илүү сууж үл болно. Саунд орсныхоо дараа бие махбодио тасалгааны ердийн хэмд дасгахын тулд хагас цаг хэртэй тайван амрах хэрэгтэй.

Иллэгийн увидас
Иллэг массаж нь биеийн тухайн хэсгийн цусны эргэлтийг идэвхжүүлснээр илүүдэл өөхний ялгаруулалтыг сулруулж, арьсыг бэржүүтэхээс сэргийлдэг. Өөхлөхөөс хамгаалдаг тос, түрхлэг хэрэглэхдээ ч хөнгөн иллэг маягийн хөдөлгөөн хийгээд байх нь зохино. Ингэхдээ тухайн товлосон цэгийнхээ нэг захаас зүрх рүүгээ чиглэсэн иллэг хийвэл цусны эргэлт сайжрах сайн талтай.
Yүний дараа нь иллэг хийсэн гол цэгүүд дээрээ гарынхаа алга, хуруунуудаар нэг хэмээр хүчтэйхэн дарж өг. Иллэгээ нэгээс хоёр минут үргэлжлүүлсний эцэст хуруунуудынхаа үзүүрээр мөнөөх цэгүүд дээрээ тойрог хөдөлгөөн хий. Энэ иллэг 3-4 минутаас хэтрэхгүй байвал зохино.

No comments:

Post a Comment