Tuesday, December 8, 2009

7 хоногт япон аргаар турах 7 арга

Элдэв эм тан хэрэглэхгүй, зөвхөн энэ аргаар хоолны тусгай дэг барихад та 13 хоногт биеийн жингээ 7-8 кг-аар хасч чадна. Тогтоосон хугацаанд дор дурдсан маягаар хооллоход хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж, хоолондоо дасдаг төдийгүй дараагийн гурван жилд ч жин нэмэхгүй гэж Японы “Мэло” эмнэлгээс дүгнэлт гаргажээ. 13 хоногийн хугацаанд давс, элсэн чихэр, архи дарс, гурил, чихэр огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин хоолны завсар зайгаар рашаан буюу буцалгасан ус хязгааргүй ууж болно. Хоолоо зөвхөн энэ дэс дараалын дагуу идэх хэрэгтэй. Ингэвэл бодисын солилцоо зөв явагдана.

No comments:

Post a Comment