Tuesday, December 8, 2009

Бидэнд идэвхитэй бас эрч хүчтэй охид таалагддаг

Гол нь найз хөвгүүнийхээ юу хүсч байгааг мэдэрч чаддаг мэдрэмжтэй охидыг хамгаас илүү таашаадаг нь нууц биш. Юм бүхнийг найз хөвгүүн чинь түрүүлж хийх ёстой гэж бодох нь тэнэг хэрэг.
Иймээс хааяа ч болов түүний хүсэл сонирхолыг мэдэрч түүнээс түрүүлж санал тавьж асуудлыг гартаа авч байх ёстой. Хэрвээ чи түрүүлж алхам хийж чадвал найз хөвгүүн чинь талархах болно. Гэхдээ энэ бол үргэлж урдуур нь ороод байна гэсэн үг биш. Гол нь хэрэгтэй цаг үед түүнийг мэдэрч ойлгох юм.

Зарим охид өрөөсөн чихээ цоолж бүр олон цоолж төмөр гархиар гоёх дуртай байдаг. Бүр хэл, хамар, хүйс гээд өч төчнөөн газраа цоолж чимсэн нь ч байдаг. Энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ? Яагаад тэдэнд энэ олон төмөр чимэг таалагддаг юм бол. Мэдээж тэд өөрсдийгөө сайхан харагддаг л гэж боддог биз. Гэвч хөвгүүд бидэнд чиний хэдэн гархи чихэндээ зүүж өөрийгөө чимсэн нь чухал биш байдгийг сана. Энэ бүхэн хэзээд бидэнд илүү зан санагддаг юм шүү.

No comments:

Post a Comment