Tuesday, December 8, 2009

Мисс бүсгүйн гоо сайхны нууц

Мисс Монголиа-2009 тэмцээний тэргүүн байрын шагналт Шилмэл загвар компанийн загвар өмсөгч Х.Бадамгэрэл гоо үзэсгэлэнгийнхээ нууцаас дэлгэжээ. Түүнийхээр гоо сайхан, эрүүл мэндийн гол хэмжүүр бол гоё сайхан шүд гэсэн.

Түүгээр ч барахгүй мисс бүсгүй үе тэнгийн залуустаа хандан өглөө, орой бүр шүдээ угаахыг сэтгэл гарган зөвлөсөн гэнэ шүү. Өөрийнхөө мөрддөг гоо сайхны нууцыг дэлгээч гэсэн сурвалжилагчийн асуултанд дээрх шүдний зөвлөгөөгөөг өгсөн 20 настай бүгсгүйг олон хүн өхөөрдөж байгаа дуулдсан. 2009 оны Монголын сайхан бүсгүй ШУТИС-ын 2-р курсын оюутан аж. Тэрээр удахгүй болох Бээжингийн олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаад эхлэжээ

No comments:

Post a Comment