Friday, October 23, 2009

Хайр сэтгэлээ илэрхийлэх үндсэн аргууд

Мэдээж хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд янз бүрийн євєрмєц аргыг бодож олдог. Гэвч үндсэн хэдхэн арга байдаг бєгєєд бид зєвхєн түүний янз бүрийн хувилбарыг л бодож олдог юм.

Эрчүүд зүгээр л “Би чамд хайртай” гэж хэлдэг Яг үнэндээ тийм ч олон эр энэ аргыг хэрэглэж чаддаггүй. Хэн нэгэнд хайртай гэдэг үг ойлголт эрчүүдийн хувьд ямар нэг чухал шалтгаан, их үүрэг хариуцлагатай холбоотой мэт санагддаг бєгєєд сэтгэлийн гүнд багахан айдас, түгшүүр хадгалагдаж байдаг. Зарим хүн “Миний хувь заяа чиний гарт”, гэсэн үгийг “Би чамд хайртай” гэдэгтэй нэгэн утгатайгаар хэлдэг. Эрчүүд гологдож хаягдахаас л хамгийн их айдаг. Зарим хүний хувьд “Би чамд хайртай” гэдэг үг нь “Би чиний тєлєє бүхнийг хийнэ”, “Би чамд үргэлж үнэнч байна” гэсэн утгыг илтгэнэ. Нэг үгээр хэлэхэд “БЧХ” гэдэг энэ гуравхан үг амлалт, тангарагтай ижилхэн юм. Эрчүүд амлалтаа биелүүлэхийг ямагт хичээдэг учраас амлалтаа биелүүлж чадахгүй бол бусдын элэг доог болно гэдгээс ихээхэн айж, хэрвээ “БЧХ” гэдэг үгийг хэлчихвэл... гэсэн айдас сэтгэлийн нь гүнд аргагүй хадаастай явдаг байна. Эрчүүд хайр сэтгэлээ анхаарал, халамжаараа илэрхийлдэг Дурласан эр сэтгэлээ илэрхийлэх гээд чихэр, шоколад, бяцхан жижигхэн хайрцагтай зүйл, гоо сайхны юм уу гоёлын зүйл гээд л таныг энэ дэлхий дээр байж болох бүх л бэлгээр дарж орхино. Гэтэл эрчүүд єєрсдєє бэлэг гэж боддог байхад эмэгтэйчүүдийн хувьд бэлэг биш байх ёстой л зүйл гэж санагддаг зүйлүүд бас бий.

Жишээ нь эрчүүд эрт ирэх, хааяа нэг хоол хийх, хамт ярилцаж суух зэргээ том бэлэг гэж эндүүрдэг шүү! Зарим нь хэцүү үед нь дэргэд нь байж дэмжлэг үзүүлснийгээ єєрийнхєє анхаарал халамж гэж үзэх бєгєєд энэ бол хайр сэтгэлийн илрэл гэж боддог. Эрчүүд хайр сэтгэлээ үйл хєдлєлєєрєє илэрхийлдэг Бид сэтгэл хєдлєл, тухайн бүсгүй таалагдаж байгаа эсэхийг гарыг нь атгах, үнсэх болон сексээр илэрхийлдэг.

Дээр хэлсэнчлэн үнэндээ эрчүүд хайр сэтгэлээ үгээр илэрхийлдэх чадваргүй учраас үйл хєдлєл буюу сексийн үед үзүүлнэ. Учир нь энэ үед бие баригдсан байдал арилж, харилцан ойлголцож, бие биедээ халуун дотно байдал бий болдог. Эцэг эхтэйгээ танилцуулснаар эцсийн алхам хийгдэнэ Хэдий дотроо шийдсэн ч чамд хайртай болжээ, хамт амьдарч, хорвоог хамтдаа туулъя гэж хэлж зүрхлэхгүй байвал бүсгүйгээ єєрийн эцэг эхтэйгээ танилцуулах нь сэтгэлээ илэрхийлэх эцсийн арга байдаг.

Энэ бол үнэхээр эцсийн, шийдсэн алхам юм. Єєрєєр хэлбэл миний хамгийн хайртай хүмүүстэй дотно танилцаж тэдэнд минь анхаарал хандуулаач, тэд бас чамд ингэж хандана гэдгийг харуулж буй хэрэг.

No comments:

Post a Comment