Friday, October 23, 2009

“Би чамд хайртай-2” зохиол буюу гинжин урвал мэт хөгжлийн хэлхээ

9. Залуу хүний нийтлэг алдааг сайн гаргасан байсан нэг хэсэг байлаа. Нөгөөгөөсөө таарч тохирохгүй, онцгүй зан чанарууд олж харсан ч, болохгүй нь, бүтэхгүй нь гэж ухаараад байсан ч сэтгэл шуудраад орхичиж чаддаггүй нэг тийм дасаж наалдсан сэтгэлийг найз залуу нь өөрт нь нэг л хайхрамжгүй байхад салж холдчиж чадахгүй найдаад л,, зууралдаад байгаа Ундралаар харуулж чадсан нь өмнөх киноноосоо давж чадсан цор ганц зүйл нь байлаа. Үүнийг хүний давтагдашгүй хувь чанар хэмээн дүр босголтод хамааруулснаас залуусын нийтлэг сул тал гэвэл илүү зүйтэй болов уу.
Гэхдээ зарим нэг газар хэт нуршуу,хэт тодорхой дэлгэрэнгүй байдлаар үзүүлэх нь ойлгохгүй байх хэмээн үзэгчдийг басамжилсных байж болзошгүй байдаг гэдгийг уран бүтээлчид анхааралдаа авахад илүүдэхгүй байх. Ийм алдаа нэг биш харагдаж байсныг хэлэхэд илүүдэхгүй болов уу.
10. Киноны хөгжим намуухан эгшиглэмээр газар хачин чанга явж байсан нь тухайн үйл явдлаас анхаарлыг өөрийн эрхгүй холдуулж, хөгжим рүү анхаарахаас өөр аргагүй болгож байсныг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Учир нь сүүлийн үеийн Монгол кинонуудаас нийтлэг анзаарагдаад байгаа.
11. Үйл явдлын өрнөл, дүрүүдийн хувь заяаг өөрөөр яаж ч шийдэх билээ дээ, хэн ч байсан яг ингэж л шийдэх байсан, өөр ямар ч хувилбар бодогдохгүй байгаа юм чинь гэж олон хүн ярьж байгаа нь, маньд ч мөн тэгж санагдаж байгаа нь,уран бүтээлч хүний эрэл хайгуул гэх зүйл огт байхгүй, захын хүүхдийн сэтгэмж, шийдэл байсны илрэл байлаа.
Урьд нь гарсан өгүүллэгүүд нь дажгүй санагдаж байсан, тун дажгүй зохиолч гарч ирэх нь гэсэн хүлээлттэй байсан уран бүтээлч маань иймэрхүү халтуурны юмаар хөөцөлдөж хүндээ хөнгөнөөс өгмөөргүй, хайран л уран бүтээлч санагдаж байгааг нуух юун.

12. Херо ентертайнментийн бизнес сэтгэлгээ, бизнесийн ёс зүй: Ийм муу киног олонд ингэж сайн хүргэж чадаж байгаа бизнес сэтгэлгээ, бол ГАЙХ-АЛ-ТАЙ. Гайхалтай хэмээх энэ үгийг ямар утгаар хэлж байгаагаа миний бие сайн мэдэхгүй нь ээ. Учир нь овсгоо самбаатай коммершл маркетинг хийлээ гэдэг утгаар нь бол бахархмаар гэдэгтэй дүйцүүлж болох ч юм шиг. Гэтэл эрхэм дээд үнэт зүйлсэд тулгуурласан бизнесийн байгууллагууд бол нэг алхамын дараа жинхэнэ нь чанар нь танигдах муу бүтээл, муу бүтээгдэхүүн, муу үйлчилгээгээ сайн бүтээгдэхүүн, сайн бүтээл, сайн үйлчилгээний нэрээр халхавч хийн борлуулж ашиг олох ийм дорд зүйл хэзээ ч хийхгүй өндөр соёлтой, ёс зүйтэй, хайрлах нэр төртэй байдаг. Пепси, Херо ентэртайнментынхтай адилхан жишээг Монголын зах зээлээс цөөнгүйг олж харж болно.
Энэ мэтчлэн кино, реклам сурталчилгаагаар өөрсдийнхөө жинхэнэ мөн чанарыг, байгууллагынхаа соёл болоод өөрсдийнхөө ухамсарыг ямаршуу дорд гутмаар, эрхэмлэж нандигнах үнэт зүйлсгүй болохоо харуулах тохиолдол мэр сэр гардагийг бизнесийн байгууллагууд ч, тэднээс нэгэнт хөрөнгө мөнгө, ивээн тэтгэлэг авч байгаа кино студи, зар сурталчилгааны агентлагууд ч анхаараасай гэж бодогддог.
Жишээ нь: “Юнител” анх гарч ирэхдээ Мобикомын утаснаас сим картыг нь сугалж хаяад оронд нь өөрийнхөө картыг хийж байгаа реклам нэлээд цацсаныг санаж байна. Хэтэрхий эрээ цээргүй,бүдүүлэг, ёс суртахуунгүй энэ рекламыг үзээд эднийд өөр давуу тал байхгүй юм болов уу, ийм реклам хийж олон нийтэд цацаж, өөрсдийнхөө ёс зүйгүй, байгууллагын соёл муутай болохоо олон нийтэд таниулахыг удирдлага нь зөвшөөрч баталсан хэрэг үү гэж өөрийн эрхгүй санагдаж байв.
Гэтэл Мобиком түүнээс ч дутахгүйгээр юнителийн ногоон өнгөтэй алимнууд дээр час улаан алим тавьчихаад илүү амттай гэсэн реклам хийсэн байж билээ.
ФМ радиогоор нэлээд удаан явсан буузны нэг рекламыг санаж байна: - ямар буузыг сайн бууз гэх вэ, ямар буузыг муу бууз гэх вэ? - Саран чимхэлттэй буузыг сайн бууз гэнэ ээ, бусад буузыг муу бууз гэнэ ээ гэсэн реклам.
Баярлууштай нь манайд зөв цэвэрхэн бизнес, бизнесмэнүүд цөөнгүй байдаг, улам бүр олшрох хандлагатай байна. Ёс зүйтэй, зөв байж бизнес өргөжин хөгжих нь өөрөө зах зээлийн хууль юм. Хувь хүнийхээ хувьд агуу байж гэмээ нь агуу уран бүтээл төрдөгтэй адилхан хувь хүнийхээ хувьд хэр зэрэг агуу, хэр зөв хүн бэ гэдэгтэй нь бизнесийн цар хүрээ нь шууд хамааралтай байдаг.
Херо энтертайнмент уран бүтээлч гэдэг утгаараа ч, бизнес хийж байгаа гэдэг утгаараа ч дээрх зарчмуудыг сайн мэдэж л байх учиртай баймаар атал мөнгө л олж байвал яасан ч хамаагүй гэсэн зарчимтай юмуу гэлтэй.
Эцэст нь хэлэхэд кино зохиол хэдий төгс биш байсан ч, кино болсон нь зохиогчийн буруу биш билээ.

No comments:

Post a Comment