Friday, October 23, 2009

“Би чамд хайртай-2” зохиол буюу гинжин урвал мэт хөгжлийн хэлхээ

5. Пепсийгийнхэн дур мэдэн зарим нэг зүйлийг нь нэмж, зохиогчийн эрхийг зөрчсөн юм биш байгаа даа, эсвэл киног бүтээгч уран бүтээлчид нь сэтгэл зүрхээ мөнгөний төлөө чөтгөртэй наймаалцав уу?

Уран бүтээл гэдэг сэтгэл зүрхнээс гарсан бол уран бүтээл болохоос бизнестэй, ялангуяа үнэт зүйлгүй бизнестэй холилдвол гутамшиг болно гэдгийг төгсгөлөөс нь бүр ч тод харж болно:
"Сайхан сэтгэлт" Ундрал охин хог түүгч-шил цуглуулагчид пепсиний сав өгөхдөө доторх ундааг нь асгаж байгаад өгнө. Өчнөөн олон шил сав цуглуулж байж арай гэж ганц пепсийний мөнгө хийж чадах уу үгүйтэй , хийлээ гэхэд пепси авч ууж чадахгүй тэр муу ядарсан амьтныг их л харж үзэж байгаа юм биз дээ?

Энд “пепсийг” асгаж болохгүй гэсэн санааг харуулах гэв үү, эсвэл Ундрал өгөөмөр биш, сайхан сэтгэлтэй биш, муу охины дүр үү? Зохиогч нь энэ хэсгийг ингэж зохиогоо юу, эсвэл өөрийнхөө анхнаасаа босгож огт чадаагүй, босгоо ч үгүй дүрийг ингэж босгохыг Пепсийгийхэнд зөвшөөрөв үү?
Ундаа асгах нь зохиогчийн өөрийн санаа биш, Пепсийгийнхний рекламны санаа байлаа гэхэд үүнийг зөвшөөрсөн нь уран бүтээлч хүнд байж боломгүй зүйл. Гэхдээ анхнаасаа нэг ч дүр босгож чадаагүй, үйл явдлын уялдаа холбоогүй, логик сэтгэлгээгүй зохиогч үүнийг өөрөө анзаарах чадваргүй байж таарна.
Зөвхөн энэ хэсэг дэх логикийн алдаа гэхэд л зөвхөн дүрээ харлуулснаар зогсохгүй, рекламны санаагаа ч гутаасан : Тэр муу шил сав цуглуулагч Пепсийнээс ч өчүүхэн юмны араас л харамсана шүү дээ, харин “аймээр” лаг баян цатгалан дүр Пепсийний араас онцлон харамссан бол рекламных нь санаа гүйцэх байлаа гэж.
6. Пепсийгийнхэн байгууллагын соёл, үнэт зүйлсээ энэ хэсэг дээр санаандгүй илчилж орхив уу гэхэд зохиогч, найруулагч, уран бүтээлчид нь бас ийм сэтгэл зүрхгүй, хөлдүү хүйтэн хахир гарууд уу гэсэн асуулт үлдсэн. Хамтын бүтээл, багаар ажиллахын давуу тал нь чухам иймэрхүү зүйл дээр дутуу дундуураа нөхөх чадвартайд оршдог бус уу?

7. Дүрүүдийн тухайд: Нэг хүнийг бүх талаар сайн, нэг бол бүх талаар муу хүн болгож туйлширдаг соц үеийн уран зохиол бүтээлээс өөр байсан нь цаг үеийн шалгуур шаардлагаар бий болсон хандлага, арга барил болохоос уран бүтээлчдийн сайных биш байв
Харин ч мэдэхгүй, зохиолч нь өөрөө ч мэдэлгүйгээр дүрүүдээ өөдгүй амьтад болгоод хаячихсан байна билээ, соц үеийнхэн нэг тал руу нь туйлшруулдаг байсан болохоос биш дүрийг бол гайхалтай босгож чаддаг байсан.
Дүр босгох гэдэг бол тэр хөөрхөн хүүхэн, энэ итгэж болох хүн гэж хүнээр хэлүүлэхгүйгээр хөөрхөн, итгэл даах хүн гэдгийг нь үйл хөдлөлөөр харуулах явдал биз дээ.

Бүхэл бүтэн киноны турш тоглуулахдаа Ундралаар цорын ганцхан хэсэгт дүр бүтээлгэсэн нь ундаа асгаж "хогоо" хүнээр "хаяулж" байгаа энэ хэсэгт сэтгэл муутай, харамч, муухай хүний дүр л байх шив дээ. Ундааг нь хоосолсон сав бол Ундралын хувьд хог, тэр хүнд өгдөг нь зүгээр л хогноосоо л салж байгаа хэрэг байж таарна байх.
Өмнөх кинонд тийм хүн тийм юм хийхгүй хэмээх бат итгэл хүлээлт үзэгчдэд бий болтол нь маш сайн босгож чадсан Дэлгэрийн дүрийг цааш хэрхэн үргэлжлүүлсэнийг нь ярихгүй бол болохгүй санагдана: сайн уран бүтээлчийн нэгэнт бүтээсэн дүрийг сонирхолтой ээдрээтэй байдлаар үргэлжлүүлсэн гэхээсээ илүү зэрэмдэглээд хаясан байв. Өөдгүй хүмүүсийн дүрийг Болд, Болдын найз, Ундралын анхны найз залуу гээд л тус бүрээр нь үргэлжлүүлэн нарийвчлан тайлбарласан ч болно.

8. Тийм үед хүний амнаас тийм үг гарахгүй гэсэн сэтгэл зүйн нарийн нюансыг энэ кинонд бол огт бодолцоогүй: -Ийм аав байдгиймуу? гэх мэтчлэн олон юм ярьсан хэсэг, өөр олон хэсгээс хүний сэтгэл зүйн наад захын нарийн нюанс бол уланд гишгэгдсэн харагдсан.
Суурь муу бол байшин хэрхэн бат бөх байх билээ. Ийм нарийн нюансуудын мэдрэмжгүй кино зохиолд тоглосон жүжигчдийг дүрдээ орсон ороогүй, сайн муу жүжиглэсэн талаар шүүж ярих эрх бидэнд байж таарахгүй. Жүжигчид бол боломжийнхоо хирээр сайн тоглосон харагдана билээ. Өөрийгөө хүндэтгэдэг хүмүүс бол ийм муу бүтээлд нэрээ оролцуулж яах нь вэ дээ гэж харуусах сэтгэл төрсөн ч кинонд тоглож үзмээр байсан юм болов уу гэж ойлгохыг оролдож болох юм. Харин мэргэжлийн жүжигчин хүмүүс бол ч ичмээр л хэрэг болсон байна билээ. Энд жүжиглэх чадвар биш, тоглох кино зохиолоо сонгох сонголтын тухайд хэлж байгаа болно.

No comments:

Post a Comment