Friday, October 23, 2009

“Би чамд хайртай-2” зохиол буюу гинжин урвал мэт хөгжлийн хэлхээ

Би чамд хайртай-2 киноноос манай өнөөгийн нийгмийн ухамсар, бодит дүр төрх, хөгжлийг олон талаас нь бүтнээр нь олж харж болох мэт. Тиймээс өнөөгийн бизнес, урлаг болоод нийгэм, хүмүүсийн ёс суртахуун, ёс зүй, ухамсар, гинжин урвал мэт хөгжлийн хэлхээ гэх мэтчлэн олон асуудал сэтгэлд эргэлдэж байгааг яаж ийгээд холбож тун товчхон бичье үү хэмээн бодлоо:

1. Хошин шог нь тухайн нөхцөл байдалдаа хэр зохицол нийцтэй байсан эсэхийг үл өгүүлэн тэмдэглэхэд өнгөрсөн хорин жилд монголд хошин урлагийн салбар үнэхээр хүчтэй хөгжиж чадсаныг, хошин урлагийнхны ямар их хол амжилтад хүрсэнийг энэ
киноноос олж харж болохоор байлаа. Дашрамд хэлэхэд хэдхэн жилийн өмнө элэг хөштөл инээлгэдэг байсан хошин шогууд одоо үзэхээр инээх юмгүй, мааз марзан санагддаг болсон нь хошин шогийнхон ажлаа дэндүү сайн хийж, хүмүүсийн хошин шогийн мэдрэмжийг өгүүлшгүй ихээр хөгжүүлсэнийх биз ээ.

2. Зураг авалтын хувьд: Гол обьектоо тод томруун авч, ар болоод хажуугийн тодотгох хэсгүүдийг нь бүрэлзүүлж бүртэлзүүлэх талаар жаахан хэтрүүлэгтэй байсныг нь эс тооцвол Монголдоо л бараг анхны оролдлогуудыг хийж, шинийг эрэлхийлж туршсан санагдав: тэдгээрээс ганц нэг жишээ дурдвал: Ундралыг эмнэлэгээс гарч гүйхэд Баяраа хойноос нь гарч ирдэг хэсэг - арын фоон хэсгийг бүдэгрүүлэхдээ арай л дэндүүлсэн байна билээ , өөлсөн хүнд бол ямар ардаа нүдтэй Ундралын нулимсан дунд бүрэлзсэн зураг биш дээ, тийм ээ? гэмээр.
Бас Ундралын найз залуучуудын аймаар пээдийж байх үеийн зургийг томруулах санаа нь тун дажгүй байсан ч бяцхан хэтэрсэн харагдсан, гэхдээ кинондоо шог хошин өнгө аяс оруулах гэсэн санаагаар зориуд ингэсэн байж ч болох л юм. Ерөнхийдөө хэлэхэд гоё гоё кадрууд их байсан, тэр дундаа бидний “ ормоонтог” залууст таалагдахгүй байхын аргагүй гоё зураглал хэд хэд байлаа.


3. Солонгосын “Миний байшин” гэх мэтчлэн олон ангит кинонуудын хэсгүүд ч кинон дотор явж байх шиг, энд тэндхийн кино клипнээс зээлсэн зээлдмэл action-уудыг хооронд нь эвлүүлээд наачихсан, тэгэхдээ өөр хооронд нь логиктойгоор холбож нийлүүлж чадаагүй, байсхийгээд л үзэгчид: - Хүүш энэ одоо юу вэ? гэцгээн асар гайхашралд орж инээлдэж байгааг сонсож суув ... аймшгийн сарампай орос волга? лада? -тай Амбий өөрийнхөө “ертөнцөөс “ хол тасарсан “ХАММЭР” жийп гэв гэнэт худалдаад авчихсан, түлхүүрээ гэв гэнэт Болд руу шидэж болзоонд явуулж энэ тэр .. тийм лаг “Хаммэр” авсан агаа жийп авсныхаа баярыг
- нөгөө муу салж унах дөхсөн навсархай хашаандаа
- Нөгөө муу орох оронгүй БОЛд ӨӨскөө хоёртой л тэмдэглээд ухаанаа алдатлаа ууж суугаа.

Хөдөөний хөөсөн мантуу Болд мөн үү гэлтэй, гэнэт аймээр “cool boy” гэрэл унтраан гарч ирж загвардaх нь мөн л хаа нэгтээгээс харж байсан тун танил дотно action байхын дээр төгөлдөр хуур дарж өөрийн дуугаа дуулахад нь урд талд нь дэлгээстэй ноотны дэвтэр үзэгчдийг дахиад л ангайлгана гэх мэтчлэн үйл явдлуудын өрнөл тайлал байхгүй.
Ийм уялдаа холбоо, логикгүй хэсэг бол анхнаасаа дуустал байгаагийн хажууд хүмүүсийн шүүмжлээд байгаа пепси, юнител, номадс идр бол сүртэй юм биш, над мэтийн хайнга гарт огт анзаарагдахгүй өнгөрөхөөр юм билээ, урьд нь блогнуудаас уншаагүй байсан бол хаана, юу ууж байгааг нь, ямар утсаар ярьж байгааг нь анзаарахгүй байх байлаа.

No comments:

Post a Comment